BaSKa@ : Хүхэр

Хүхэр

Хүхэр-s

Хүхэр нь ромбон, моноклин гэсэн дүрс хувиралтай.

Галогенээс химийн идэвхээр сул. Металл ба устөрөгчтэй нэгдэлдээ (2) металл биштэй (+4) (+6) исэлдлийн хэмтэй оролцдог.

S

Электроны шинж

3s2 3p4

Атомын радиус

1.04

Иончлолын энерги

10.36

ХЦСЧ

2.6

Хайлах t0

119.3

Буцлах t0

444.6

Хүхэр дан байдалдаа:

Дан байдлаар орд үүсгэнэ.

Металлуудтай сульфид хэлбэрээр. (PbS, ZnS, CuS)

Амьтан ургамалд нэгдлийн байдлаар.( Уураг, мах, арьс, хумс, үс)

Химийн шинж чанар

Металлтай урвалд орно.

Металл + Хүхэр = Металлын сульфид

Fe + S = FeS

Төмөр + Хүхэр = Төмрийн сульфид

Cu + S = CuS

Зэс + Xүхэр = Зэсийн сульфид

Zn + S = ZnS

Цайр + Xүхэр = Цайрын сульфид

Металл биштэй

Br2 + S = Br2S

Н2 + S = H2S

Хүчилтөрөгчтэй урвалд орж оксид үүсгэнэ.

S + O2 → SO2↑ хүхрийн оксид

Физик шинж чанар

Бодисын төлөв : Хатуу

Нягт : 2,070 г/см³

Хайлах температур : (115.21 °C) 388.36 K

Буцлах температур : (444.6 °C) 717.8 K

Хайлалтын хувийн дулаан : 1.727 кЖ/моль

Ууршилтын хувийн дулаан : 45 кЖ/моль

Дулаан багтаамж : (25 °C) 22.75 кЖ/(моль·K)

Гарган авах:

Үйлдвэрт: Түүхий эд болон полиметаллын хүдрүүд. Мөн нүүрсийг коксжуулахад үүссэн хийнээс гаргана.

Лабораторит:

2Na2 S+Na2 SO3 +6HCl

Байгальд орших

Хүхэр байгаль дээр өргөн төрхсан элементийн нэг юм.Газрын гадаргын массын 0,05%-ийг эзэлнэ.хүхэр гол төлөв нэгдлийн байдлаар тохиолдоно.байгаль дээрх хүхрийн гол нэгдэл нь сульфид юм.

Төмрийн колчедан-FeS2

Цайрын хуурмаг-ZnS

Шунх -HgS

Хэрэглээ

Maнай дэлхийн хүхрийн үйлдвэрлэлийн 50% орчмыг хүхрийн хүчил гаргахад, 10-15%-ийг хөдөө аж ахуйн хортон шавьж устгахад, үлдэх хувийг резин үйлдвэрлэл, хиймэл торго, тэсрэмтгий бодис, органик нийлэгжүүлэлтэд хэрэглэдэг.

Ромбон хүхэр:

Байгал дээр дангаар (шар өнгөтэй, талст байдлаар) тохиолдохоос гадна, сульфид, сульфатын эрдэс байдлаар тааралдана.

Хүхэр нь амьд организмын салшгүй, чухал хэсэг болно.

S (+16) 2 8 6 S0 + 2e- → S2- S0 – 6e- → P^+

Молекулын биш бүтэцтэй гэж үздэг.

Молекулын биш бүтэцтэй бодисууд нь туйлгүй ковалент холбоогоор, (атомын талст оронт тортой ) молекулын бүтэцтэй бодис нь туйлгүй ба туйлтай ковалент холбоогоор (молекулын талст оронт тортой) холбогдсон байдаг.

Хүхэр нь нийт 18 изотопитойгоос 4 нь тогтвортой изотопи: 32S (95.02%), 33S (0.75%), 34S (4.21%), ба 36S (0.02%) тархалттай байна. Бусад изотопиуд нь тогтворгүй изотопиуд болно.

Хүхрийн хоёрч исэл S+O2=SO2 (хүхэрлэг хий)

Хүхрийн гуравч исэл 2S+3O2=2SO3(хүхрийн ангидрид) гэсэн 2 төрлийн оксидтой.

Хүхрийн хүчил   (H2SO4)

Молекул томъёо – Н2SO4

Атом масс – 98

Химинй шинж

А.Шингэрүүлсэн хүхрийн хүчил нь бүх нийтлэг ерөнхий шинжийг илэрхийлнэ.

1. Идэвхтэй металлтай Н2SO4 + 2Na = Na2SO4+H2 ялгарна

2. Суурьтай Н2SO4 + KOH = K2SO4+2H2O

3. Суурийн оксидтой Н2SO4 + Na2O = Na2SO4 +H2O

4. Давстай Н2SO4 + NaCl Na2SO4 +HCl

5. Батжил муутай, дэгдэмхий биш хүчлүүдийг давснаас нь түрдэг.

Na2CO3 + Н2SO4 = H2CO3 + Na2SO4

6. Хүчилтэй урвалд орж хүчлийн шинж чанараас хамаарч харилцан адилгүй бодис үүсгэнэ.

C + H2SO4конц → CO2 ↑ + SO2 ↑ + H2O

Б. Хүчтэй (их концентрацитай) хүхрийн хүчил бараг бүх металлтай тэр нь идэвхийн эгнээнд хаана байгаагаас үл хамааран урвалд орж мөн л давс үүсгэх боловч устөрөгч ялгаруулдаггүй.

Түүний оронд оронд хүхэрлэг хий SO2-ыг ялгаруулдаг.

Cu + 2Н2SO4 = Cu SO4 + H2O + O2

В. Задгай саванд байгаа хүхэрлэг хүчил агаарт гарсанаар задардаг

.Н2СО3 SO2 + H2O

Г. Шингэрүүлсэн хүхрийн хүчил зэс, мөнгө, мөнгөн ус, алт зэрэг металлын идэвхийн эгнээнд устөрөгчөөс хойш байралдаг металлуудтай урвалд ордоггүй.

Гаргаж авах

Хүхэрлэг хий SO2 ийг гарган авах

Хүхэрлэг хийг дан хүхрийг буюу хүхрийн кольчеданыг шатааж гаргадаг

А. S2 + O2 = SO2

Б. 4FeS2 ­+ 11O2 =2Fe2O2 +8SO2

Хүхэрлэг хийг SO2 хүчилтөрөгчөөр исэлдүүлж хүхрийн ангидридийг SO3 гарган авна.

2SO2+O2 ­2SO3 2SO2+O2 2SO3

Энэ урвалыг явуулахад катализаторд ванадийн оксид (V), цагаан алт Pt, төмрийн оксид Fe2O3 зэргийг хэрэглэх ба катализатор хэрэглэснээс хамаарч 300-500оС хүртэл халаадаг.

Хүхрэлэг хүчил дээр ус нэмнэ.

SO3 + H2O H2SO

Физик шинж чанар

Өнгөгүй,тосорхог хүнд шингэн,чийг их татна.Усанд ямар ч харьцаагаар уусна.Шатамхай бус,онцгой идэмхий,устай үйлчлэхдээ дулаан их ялгаруулна. Хүчил дээр ус хийхэд хүчтэй цацагдана. Агаарт удаан ууршина. Ихэнх металлыг зэврүүлэх ба модыг түлнэ. Усан санг бохирдуулна. Хайлах хэм -10,35оС, буцлах хэм -336,4оС, нягт 1,84г/см3, өвөрмөц үнэртэй

Их концентрацтай хүчил учир арьс, мод цаас, хөвөн, эд агуурсыг нүүрс болтол түлдэг.

Аюулын шинж

Урьдчилан сэргийлэх

Аюулыг арилгах

Гал гарах

Тос болон органик уусгагчийг зайдуу байлгах

Хөөс,элс,шороо,гал унтраагч хэрэглэнэ.

Идэмхий,хүчтэй исэлдүүлэгч

Металл болон ус,модонд хүргэхгүй байх

Бодисоор хордох зам

Хордлогын шинж

Яаралтай тусламж

Амьсгалах

-уруул,завьж харлах,амны салслагууд цайх,хар эсвэл хүрэн өнгөөр бөөлжих,залгиур хүчтэй өвдөж сөөнгөтөх,амьсгал давхцах,бронхит ба астмын шинж илрэх

-цэвэр агаарт гаргаж,содын уусмалаар утах

-сүү,ургамлын тос уусгах

-спиртийн уур амьсгалуулах

-содтой сүү,халуун рашаан их хэмжээгээр уулгах

Залгих

-огиулах,эд эрхтэн түлэгдэх,ба үхэлд хүргэх

 -эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх,

-ходоодыг их хэмжээний усаар угаах

-30-50гр шатаасан магнизмыг 1л усанд уусгаж уулгах

-өдөрт 1л Фишерийн уусмалыг уулгах тарих

Арьсанд

-шууд түлэх,арьс улайж ярших

-их хэмжээний ус урсган угааж,дараа нь савантай ус буюу 1%-н шүлтийн сул уусмалаар шавшиж угаах

-түлэгдсэн шарханд фурациллиний(1:1000)уусмал буюу содын 2-3%-н уусмалаар шавшина.

-синтомицин,стрептоцид,вышневскийн тос хэрэглэх

Нүдэнд

-түлэгдэх,загатнах,улайх,хорсох,цочрох

-2%-н содын уусмал буюу их хэмжээний усаар урсгаж угаасны дараа нүдний эм хэрэглэх

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
lll (зочин)

good

DreaM (зочин)

nice tnx

mbs mama (зочин)

mash sain beltgesen baina. Uunees olon torliin medeelel avch bolj bna .

уул нь (зочин)

уул нь хэрэгтэйл юм байна. Даанч энэ чинь Т1 юма

zochin (зочин)

vneheer heregt medeelel bna bayrlla zondoo ih ym medj awlaa

саруул (зочин)

чи шүү
дахиад дахиад нэмээд байгаарай
ёстой мундаг юмаа

nkh (зочин)

берилли- ний талаар оруулж болох уу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)